CSCA Математик, Физик, Хими
Бакалаврын тэтгэлэгт өгөх шалгалт. Хичээл бүр монголоор, хятад ба англи нэр томьёотой. Дасгал, бүлгийн тест, 3 загвар тест, AI багш. Түвшин тогтоох тест ба 1-р бүлэг үнэгүй.
Тэтгэлэгт шаардлагатай CSCA, HSK, IELTS шалгалтын бэлтгэл монгол тайлбартай. Богино хичээл, бодит шалгалтын загвар тест, өдөр бүрийн төлөвлөгөө, AI багш. Түвшин тогтоох тест үнэгүй.
Хичээл бүр монголоор, жинхэнэ шалгалтын бүтэцтэй. Утас, компьютер аль алинаас нь.
Бакалаврын тэтгэлэгт өгөх шалгалт. Хичээл бүр монголоор, хятад ба англи нэр томьёотой. Дасгал, бүлгийн тест, 3 загвар тест, AI багш. Түвшин тогтоох тест ба 1-р бүлэг үнэгүй.
HSK 3.0 стандартын 3600 үг, сонсгол, дүрэм монголоор, түвшин бүрт загвар тест. Түвшин бүрийн эхний хичээл ба нэг загвар тест үнэгүй. Нэг захиалгаар HSK 1–5 бүгд нээгдэнэ.
Band 4.5-аас 7–8 хүрэх бэлтгэл монголоор: Listening, Reading, Writing, Speaking, бүрэн тест. Writing, Speaking-ийг AI шалгагч band оноогоор дүгнэнэ. Түвшин тогтоох тест үнэгүй.
Шалгалтаа бэлдсэний дараа сургууль сонгох, бичиг баримт, ярилцлага, визийг бид алхам бүрт дагалдана. Хаана ч байсан онлайнаар өргөдлөө гаргаж, бичиг баримтаа утаснаасаа хуулж, явцаа хянах боломжтой. 100+ оюутан урилгаа авсан.
Бакалаврт: гэрээ байгуулмагц CSCA, IELTS 1 жил, HSK бакалаврын 4 жилийн турш үнэгүй нээгдэнэ. Хэлний бэлтгэлд: IELTS 1 жил, HSK 2 жил. Багц авсан бол CSCA, IELTS хугацаа дээр нь +1 жил нэмэгдэнэ: элсээд ч их сургуулийн математик, физик, хими, англи хэлний хичээлд давуу тал болно.
Хоёр өөр төрлийн хөтөлбөр байна. Нөхцөл, төлбөр нь өөр тул тусад нь харуулав.
18 их сургууль. Сургалтын төлбөрийг тэтгэлэг хэсэгчлэн эсвэл бүрэн даана. Тэтгэлгийн хэмжээг сургууль таны дүн, хэлний оноо, ярилцлагаар шийднэ.
37 их сургууль, 1 семестер эсвэл 1 жил. Хэлний курсийн төлбөрийг оюутан сургуульд өөрөө төлнө (тэтгэлэггүй).
Таны зорилго, түвшинд тохирох хөтөлбөр, тэтгэлгийн талаар мэдээлэл өгнө.
Хамтдаа 3 сургууль сонгоод, сургууль бүрт шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг өгнө.
Та бүрдүүлж өгнө. Бид орчуулж, нэг бүрчлэн шалгаж, эссэ ба ярилцлагад бэлтгэнэ.
Бүрэн бэлэн болмогц сургуулиудад илгээнэ. Нэмэлт бичиг баримт шаардвал түүнийг ч илгээнэ.
Ярилцлагын хуваарийг танд мэдэгдэж, бэлтгэнэ. Хариу гармагц мэдэгдэнэ.
Урилга хэдэн сарын дараа ирнэ. Дараа нь визний зөвлөгөө өгч, онгоцны тийз, тосох үйлчилгээг сургуультай зохицуулна.
4 дэх сургуулийг санал болгоно, эсвэл төлбөрийг буцаана.
Сонголт 1: дараагийн элсэлтэд дахин илгээнэ, төлбөр шилжиж, сургалт нээлттэй хэвээр. Сонголт 2: ажлын хөлс $100–150-ийг суутгаад үлдсэнийг буцаана, үнэгүй нээсэн сургалт хаагдана.
Бид үнээ нуудаггүй. Үнэ нь сургууль, тэтгэлгийн нөхцөлөөс хамаарах тул зөвлөгөөний үеэр яг үнийг хэлнэ.
Их сургуулийн хэлний бэлтгэлд 1 улирал эсвэл 1 жил. Сургуулиас хамаарч $1,000 хүртэл.
Засгийн газар, муж, их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр. Сургуулиас хамаарч $2,800 хүртэл.
4 дэх сургуулиас эхлэн бүртгэлийн хураамжийг оюутан өөрөө төлнө.
Хэлний бэлтгэл: 10–12 сард бүртгүүлбэл хавар 2–3 сард явна. 12–5 сард бүртгүүлбэл намар 9–10 сард явна.
Бакалавр, магистр, доктор: хичээл 9-р сард эхэлнэ. Өргөдлөө өмнөх оны 11-р сараас 5-р сарын сүүл хүртэл гаргана (жишээ нь 2027 оны 9-р сарын элсэлтэд 2026 оны 11-р сараас). Сургууль шийдвэр гаргах хэдэн сарын процесстой. Эрт бүртгүүлэх тусам тэтгэлэгт тэнцэх боломж өндөр: сайн тэтгэлгүүд бүх гадаад оюутанд зэрэг зарлагддаг тул суудал нь хурдан дүүрч, богино хугацаанд хаагддаг тул бидэнтэй аль болох эрт холбогдоорой. Урилга ирсний дараа 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр явна. Кампус нээгдэхээс өмнө эрт очвол зочид буудалд илүү зардал гарна.
Баталгаатай биш. Сургууль бүрийн шаардлага өөр: зарим нь ярилцлага, зарим нь эссэ авдаг, зарим нь зөвхөн дүн, хэлний оноо хардаг. Тэнцэх эсэх, хэдэн хувийн тэтгэлэг олгохыг сургууль шийднэ. Тэнцээгүй тохиолдолд бид 4 дэх сургуулийг санал болгох эсвэл төлбөрийг буцаана.
Баталгаат орчуулга, сургуулиудын танилцуулга ба мэдээлэл, тэтгэлгийн мэдээлэл, бүртгүүлэхээс урилга гарах хүртэлх бүх ажил, сургуультай шууд холбогдож ажиллах, эссэ ба ярилцлагын зөвлөгөө, Элчин сайдын яамны визний мэдүүлгийн мэдээлэл.
Сургууль бүр өөр материал шаарддаг тул сонгосон сургуулиас хамаарна. Оффис дээр уулзаж сургуулиа сонгоод, бүрдүүлэх материалын жагсаалтаа аваарай.
consular.mfa.gov.cn/VISA сайтад орж, мэдүүлэх улсаа Монгол Улс гэж сонгоно. Анкет бөглөж, материалаа цахимаар байршуулна. Дараа нь зааврын дагуу Элчин сайдын яаманд биечлэн өгнө. Урилга ирсний дараа бид зөвлөгөө өгнө.
Бакалаврт элсэх бол CSCA шалгалт өгсөн байх шаардлагатай (хэлний бэлтгэлд шаардлагагүй): csca.cn дээр урьдчилан бүртгүүлнэ. Мөн бакалаврт англи хэлээр суралцах бол IELTS зэрэг англи хэлний оноо, хятад хэлээр суралцах бол HSK оноо хэрэгтэй (шаардлагатай оноо сургууль, жилээс хамаарч өөрчлөгддөг). Манай CSCA, HSK сургалтаар бэлтгэж болно.
Мэргэжлээс хамаарна. Англи хэлээр суралцах бол шалгалт англиар, хятад хэлээр суралцах бол хятадаар явагдаж, хятад хэлний шалгалт нэмэгдэнэ. Сонгох мэргэжлээ хэлээд хувийн зөвлөгөө аваарай.
Болохгүй. Эхлээд Хятадад 1 жилийн хэлний бэлтгэлд суралцаж оноогоо аваад, дараа нь бакалаврт тэтгэлэгтэй бүртгүүлж болно. Эсвэл Монголдоо хэлээ сайжруулж, шалгалт өгөөд бүртгүүлж болно.
Бүртгүүлэгчдийн тоо сургуулийн квотоос давбал илүү сайн хэлтэй, сайн дүнтэй хүүхдүүдийг сонгох тохиолдол гардаг.
Өвөл 1 сар гаруй, зун 2–3 сар амардаг.
1–6 ортой өрөө байдаг, ихэвчлэн 4 ортой. Ортой тоогоор үнэ өөр. Зарим байр шинэ, зарим нь хуучин. Өрөөний хамтрагчаа аль улсын хүн байхыг сонгож болдог. Эрэгтэй, эмэгтэй оюутны байр тусдаа. Хамт амьдрахыг хүсвэл кампусаас гадуур байр түрээсэлж болно.
Хотоос хамаарна. Шанхай хамгийн үнэтэй. Хот жижиг, хүн ам бага байх тусам зардал бага.
Зардал бага байлгах бол жижиг хот, илүү хөгжилтэй орчин хүсвэл том хот сонго. Сургалтын чанарыг чухалчилбал сургуулийн рэнкийг харж сонгоорой.
50%-ийг гэрээ хийхэд, үлдсэн 50%-ийг сургуулийн урилга ирэхэд төлнө.
Тийм. Бакалаврт: гэрээ байгуулмагц CSCA, IELTS 1 жил, HSK бакалаврын 4 жилийн турш үнэгүй. Хэлний бэлтгэлд: IELTS 1 жил, HSK 2 жил үнэгүй. Багц (999,000₮) авсан бол CSCA, IELTS хугацаа дээр нь +1 жил нэмэгдэнэ. Элссэний дараа ч их сургуулийн 1-р курсийн математик, физик, хими, англи хэлэнд давуу тал болно.
1271 онд Хубилай хаан Их Юань улсыг (大元) байгуулж, монголчууд 1368 он хүртэл Хятадыг бүхэлд нь захирч байсан. «元» гэдэг үг «эх, эхлэл» гэсэн утгатай.
Өнөөдөр бидний мэддэг Хятадын олон зүйл яг энэ үед үүсч, хөгжсөн. Хятадад суралцаж буй монгол залуус энэ түүхээ мэдэж явах нь бидний бахархал билээ.
Бид ч мөн адил хоёр улсыг холбох гүүр байхыг зорьдог.
Улаанбаатар, ХУД 3-р хороо, Мишээл Сити, M3 цамхаг, 15 давхар, 1506 тоот